Duuch khuvguud Mongoliska 2018
ДУУЧ ХӨВГҮҮД
.
Испанийн зохиолч Элена Алонсо Фрайлийн 2015 онд бичсэн ''Дууч хөвгүүд'' номд дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлнэ. Начо хэмээх Испани хүү дэлхийн хоёрдугаар дайны үед аялан тоглолт хийж яваад гэртээ харих аргагүй болж Австрали тивд бүрмөсөн үлдсэн Венийн найрал дууч хөвгүүдийн тухай тэр дундаа Густав хэмээх хүүгийн сэтгэл догдлом түүхийг олж сонсоно. Зохиолд өөр цаг хугацаа, өөр өөр газарт энэ хоёр хүүгийн амьдрал зэрэгцэн өрнөж Начо Густавын түүхээс айдас, ганцаардлаа даван туулах урам зориг авдаг.

